“Хэцүү анги” телевизийн олон ангит уран сайхны киноны  эрх Зулаагийн дүрээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан жүжигчин А.Ганчимэгийг өдгөө үзэгчид сайн танина. Тэрбээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж“ киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Энхтүвшинтэй хайрын романс үүсгэж бяцхан гүнжтэй болсон ч хосууд хоёр тийшээ болоод багагүй хугацааг ардаа үдэж байна. Энэ хугацаанд А.Ганчимэг охиноо өсгөн ганц бие ээжийн амьдралаар амьдарч ирсэн билээ.