"Миний ах атаман”, “Маш нууц”, “Байтаг богд”, “Зүрхний хилэн” зэрэг үзэгчдийн сонирхлыг ихээр татаж, ашиг орлогоороо тэргүүлсэн дэлгэцийн бүтээлийн эзэд бол “Фантастик” продакшны залуус.

Тэд хамгийн сүүлд “37-р точка" олон ангит киноныхоо нэгдүгээр бүлгийг үзэгчдэд хүргэж, кино сонирхогчдын дунд чамгүй шуугиан дэгдээгээд амжсан. Тэгвэл “37-р точка” цувралынхаа хоёрдугаар бүлгийн трейлер цацагдаж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна. Хоёрдугаар бүлэг арванхоёрдугаар сарын 30-аас үзэгчдийн хүртээл болох юм байна.

Тус продакшны авьяаслаг уран бүтээлчид 10 жилийн ойн баяртаа зориулан өнгөрөгч зургадугаар сард эхлэн “37-р точка" телевизийн олон ангит уран сайхны киноны шуум шуугиан дэгдээсэн.

Найруулагч Б.Тамирын найруулсан “37-р точка" телевизийн олон ангит уран сайхны кино нь хоёр бүлэгтэй, нийт 21 ангитай.