МУГЖ Ц.Төмөрхуяг монголын кино урлагт өөрийн дүр төрхөө тод үлдээж яваа жүжигчдийн томоохон төлөөлөл. Тэрбээр өөрийн бүтээж буй дүрээ үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээдэг. "Алганы хээ" шоу нэвтрүүлэгт уригдан оролцож уран бүтээл хийгээд өөрийн амьдралын алдаа, оноогоо нуулгүй хуваалцжээ.