Энэтхэгийн өнцөг булан бүрээс  дуучид "Little World Mall"-д цуглан караокед хамгийн удаан дуулсан дэохийн дээд амжилтыг тогтоосон байна.

Тодруулбал, энэ төрөлд өмнө нь Хятадууд 792 цаг дуулж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан бол Энэтхэгчүүд 1000 цаг дуулж дээд амжилтыг шинэчилсэн байна.  Ингэж дээд амжилт тогтооход 800 дуучин 9000 гаруй дуу дуулжээ.