Хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас хэвтэрт байгаа н.Билэгсайхан хүүд туслах аянг Дамбын Хишигжаргалын хүү Х.Мөнхжин эхлүүлсэн юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Улс эх орны том том асуудлууд, Бичиг цаас гээд мэдээж иргэд, хүүхэд бүрт хүрч ажиллана гэдэг хэцүү, Сайд нар нь ч амлалтандаа хүрч чаддаггүй байх. Зүгээрээ Гэхдээ залуучууд бид чадахаараа дүү нар, эмэгтэйчүүдэд хүрч туслах болно. Монгол эр хүн та эх орныхоо эзэн нь...
Билэгсайхан хүү 15 настай Тархины саажилттай
2 Цаг Тутам усанд орох
2 охин дүү нь 40 мин сургуульдаа алхаж очихгүй байх
Эмнэлгээс холдохгүй байх гэх мэт 14 жил хүүгээсээ алхам холдоогүй Эрдэнэчимэг эгчийн гэр бүлийг Багануурт байранд оруулцгаая!
5749954198 Сүхбат
Надад лайкныхаа оронд ядаж 1000 төгрөг хандивлаарай" хэмээж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүг байртай болгож чадлаа. 

Х.Мөнхжин "Өнөөдөр Билэгсайхан дүүгийн маань 15 нас хүрч байгаа баярын өдөр мөн шинэ оны босгон дээр Билэгсайхан дүү маань баяр дээр баяр нэмж та бүхний ачаар хайрт ээжийнхээ ачийг өчүүхэн ч гэсэн хариулаж Ээждээ болон 2 бяцхан дүүдээ 2 өрөө байр авч өглөө Ийм сайхан үйл хамтдаа бүтээсэн хүн бүрийн сэтгэл, буян ,үр хүүхдүүдэд нь хэд үржиж хүрэх болтугай. Энэ улсад сайн нь муугаасаа хавьгүй их юм... Монгол цэргийн зөвлөлийн гишүүд болон Мөрөөдөл группын Дука- д маш их баярлалаа! Монгол улсын төлөө үргэлжид зүтгье!" гэлээ.