Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зарим хүмүүст төрийн дээд, одон медаль хүртээлээ.

Улсын III эмнэлгийн зөвлөх эмч Ч.Пунцагт Ардын эмч, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэнд гавьяат эмч, Улсын филорманийн Баянмонгол чуулганы хөгжмийн зохиолч Ж.Энхбаярт урлагийн  гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртээлээ. Мөн эрхэлсэн салбартаа амжилт гаргасан зарим хүмүүсийг гавяат цолоор шагнаж байна.