Энэ сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн зургаадугаар хороонд байрлах 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлд согтуу хүн хүзүүгээ зүсчихлээ гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албаныхан хэргийн газарт ажиллаж, амь хохирогчийг Завхан аймгийн харьяат 44 настай эрэгтэй Д болохыг тогтоожээ. Талийгаач нь тус цэцэрлэгийн түр ажилтан байсан гэх мэдээлэл байна. Урьдчилсан байдлаар талийгаач нь өөрийгөө хүзүүн тус газраа нэг удаа зүсэж гэмтээсний улмаас их хэмжээний цус алдаж нас барсан болох нь тогтоогджээ. Улмаар хэргийн газраас, цусны дээж, архины шил, шар айргийн сав зэргийг хураан авч Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.