Сайн байна уу, миний бичсэн захидлын нэрийг нууцлаад өгөөрэй. Би нэг хүүхэдтэй одоохондоо эхнэр маань тусдаа дүүгийндээ байгаа юм аа.

Бүх юм надаас үйдэлтэй юмаа, эхнэрээ байхгүй  хойгуур араар нь өөр хүнтэй яваад тэгээд эхнэртээ мэдэгдчихсэн юмаа. Тэгээд эхнэрээсээ уучлалт гуйж, эхнэрээ ахин хамт амьдрах болсон юм л даа. Тэгээд л эхнэр ааш зан улам өөрчилөгдөөд хонон өнжин яваад болдоггүй ээ. Би сүүлдээ арга бараад хэллээ дээ. Ингэж болохгүй, би алдсан нь үнэн, ахиж алдахыг хүсэхгүй байна. Битгий ингээд бай л даа гэсэн чинь намайг элдвээр хэлээд байгаа, уурлахаараа хонон яваад байдаг боллоо. Арга барагдаад дүүг нь дуудаад анай чинь хонон яваад ирэхээрээ согтуу ирээд байна яах уу, чи хүрээд ирээч тэгэх үү, ийм байдалтай бид хоёрын байдал гэсэн чинь дүү нь намайг шууд л цохиод авсан.

Миний эгч чамаас болоод ийм болсон, арчаагүй нтр элдвээр баахан хараагаад эгчийгээ аваад явчихсан, би одоо байнгийн л хүүхдээ бодоё, нийлье л дээ гээд өдөр шөнөгүй гуйх юмаа. Ерөөсөө тоохгүй зүгээр үхээд өг нтр гээд элдвээр хэлэх юмаа. Яахаа мэдэхгүй байна үнэндээ.