ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг өчигдөр их хэмжээний авлига авах гэж байх үйлдэл дээр нь АТГ баривчилжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамтай холбоотойгоор 20 мянган юанийн авлигыг Хятадын компаниас авах гэж байхад нь баривчилсан аж.

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн. Арваннэгдүгээр сар гэхэд зам засварын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байсан ч дуусаагүй билээ.