Монголын сэтгүүл зүйн салбарт дутагдаж байсан орон зайг нөхөж, өөрийн гэсэн хэрэглэгч, уншигчтай болж чадсан мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайтын хамт олноос уншигч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Хэвлэл, мэдээллийн байгууллага оршин тогтнож, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад уншигчдийн үнэлгээ, шүүмжлэл, санал, үзэл бодол хамгийн эрхэм байдаг. Тэр утгаараа Монголын сэтгүүлзүйн салбарт үгүйлэгдэж байсан мэдээллийн  хөтөч сайт  болж, мэдээллийн технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэж ажиллахыг хичээж ирсэн манай хамт олны хувьд уншигч та бүхэн амжилтын маань үндэс билээ.

Цахим сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эрхэм уншигч та бүхэн минь 2020 ондоо шижгэр амжилтыг гаргаж, амьдралдаа цог золбоотой, аз од нь гийсэн сайхан жил байх болтугай хэмээн ерөөл өргөе.

Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигч,  хамтран ажилладаг байгууллага, хувь хүн та бүхэндээ мэдээллийн хөтөч WWW.DORGIO.MN сайтын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт  шинийг санаачлан, үйл ажиллагаа өргөжүүлсэн манай хамт олон ирэх онд илүү ихийг санаачилж, улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын мэдээллийг шуурхай түгээж, нийгмийн амьдралыг тольдогч байх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно. 

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай