“Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч, загвар өмсөгч С.Сарнай нөхрийн хамт "Топ модель" болжээ. 

С.Сарнай “Түүхэнд анх удаа гэр бүлээрээ Топ модель боллоо. Нийт 300 гаруй моделиудаас ийм гоё үнэ цэнэтэй шагналыг бид хоёрынхоо хөдөлмөрийг үнэлж өгсөн хайрт Д.Болормаа багшдаа маш их баярлалаа” гэв.

Түүний ханийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд загвар өмсөгч, тамирчин гээд олон талын авьяастай нэгэн. Тэрбээр уг нь хөлбөмбөгийн шигшээ “Сэлэнгэпрэсс” багийн тамирчин билээ. Тун саяхан спортын мастер цол хүртсэн амжилтаар хуучин оноо үдэж буй юм. Авьяас билэг нь ундарсан хосууд хоёр хүүхэдтэй.