Өнгөрсөн шөнө буюу 2020 оны 1-р сарын 7-ны 03.00 цагийн үед Энхтайван гүүрнээс эрэгтэй хүн уналаа гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Уг дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход улаан куртиктэй эрэгтэй хүн нас барсан байжээ.

Уг хэрэг Энхтайваны гүүрний камерын хяналтын бичлэгт бичигдэж үлдсэн бөгөөд талийгаач Энхтайваны гүүрний хашлага дээр зогсож байгаад ямар нэгэн гаднын нөлөөгүйгээр арагшаа унасан хэмээн эх сурвалж хэллээ.