Жүжигчин, дуу оруулагч Агаа буюу Н.Ялалтыг кино сонирхогчид андахгүй сайн танина. Түүнийг дотортой сайн жүжигчдийн тоонд ахмад жүжигчид оруулдаг юм байна лээ. Уран бүтээл дээрээ алдаа мадаг гаргадаггүй шигээ хувийн амьдралаа ч тэгштгэж яваа нэгэн. Өмнөх амьдрал нь хоёр тийш болсон ч өдгөө сэтгүүлч бүсгүйтэй ханилаад хоёр хөөрхөн хүүхдийн аав болсон юм. Ингээд хосуудын аз жаргалтай агшинг гэрэл зургаар хүргэж байна.