УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдааны ирц 50.7 хувь байна. Өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүнийг зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилдог бөгөөд тэдний хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг нь Улсын дээд шүүх, нэгийг УИХ дахь ТББХ-ноос санал болгож томилдог.

Энэ удаад Ерөнхийлөгчийн зүгээс Гочоосүрэнгийн Байгальмаа, Эрдэнбилэгийн Батболд нарыг бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшүүлсэн бол Улсын дээд шүүхээс Одонбажигийн Амгаланбаатар, Дугардоржийн Баяндүүрэн нарыг, УИХ дахь ТББХ-ны зүгээс Бямбажавын Ганбатыг нэр дэвшүүллээ.

Ингээд шинээр томилогдсон СЕХ-ны шинэ гишүүдийг намтартай танилцуулж байна.

Г.Байгальмаа 61,3 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрбээр 43 настай бөгөөд Отгонтэнгэр их сургуулийг 1996-1999 онд суралцаж төгссөн. Хуульч мэргэжилтэй.

Эрдэнбилэгийн Батболд нийт гишүүдийн 65,9 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрбээр 35 настай 1992-2002 онд 23 сургууль, 2002-2006 онд МУИС-ийг бизнес удирдлагын мэргэжлээр төгссөн. Магистрын зэрэгтэй. Төрийн албанд 10 жил ажилласан туршлагатай. Санхүүгийн зохицуулах хороонд олон жил ажилласан. 2018 оноос УУХҮЯ-нд газрын даргаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. 

Одонбажигийн Амгаланбаатар 63,4 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрбээр 35 настай. 1993-1998 нд ШУТИС инженер технологоч, эрхзүйч мэргэжилтэй. 

Дугардоржийн Баяндүүрэн 63,4 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрбээр Төв аймгийн харьяат бөгөөд Эрхзүйч мэргэжилтэй.

Бямбажавын Ганбат 63,4 хувийн саналаар СЕХ-ны гишүүнээр томилогдлоо. Тэрбээр 1966 онд УБ хотод төрсөн. 54 настай. Одоо ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргын албыг хашиж байна. Төрийн албанд 28 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд  хуульч  мэргэжилтэй юм.