Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр яллагдагч Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар “Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар Нийслэлийн прокурорын газраас дахин Х.Оргил-Эрдэнэд дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна.