Европын улс орнуудад амьдарч, суралцаж байгаа монгол залуусын дунд анх удаа зохион байгуулагдах гэж буй “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ, ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний бага хурал ирэх хоёрдугаар сарын 01-ны өдөр ХБНГУ-ын Мюнхэн хотод болно. 

Тус хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр ХБНГУ-ын Ханс Зайделийн сан, Монгол-Германы хамтарсан Отгонбаяр сан ажиллаж байгаа ба Ерөнхий зохион байгуулагчаар ХБНГУ дахь Монголын Залуучуудын холбооны салбар зөвлөл ажиллаж байна.  

Монголын 200 гаруй мянган залуус 50 гаруй төрлийн мэргэжлээр гадаадын улс орнуудад суралцаж байна. Тэдэнд Монгол орныхоо хөгжлийн гарц шийдлийг өөр өөрийн өнцгөөр тодорхойлж буй шинэлэг санаа, тодорхой судалгаанууд бий.

Эдгээр залуусын, Монгол эх орныхоо хегжлийг хэрхэн харж, ямар бодитой судалгаа шинжилгээг үндэслэн, гарц шийдлийг тодорхойлж буйг олж мэдэхийг эрмэлзэж буй тус хурлын үр дүн ач холбогдол өндөр юм.  

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ШИЙДЭЛ" эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний хуралд Монгол улсын ЕТГ-ын зевлех, герман монгол доктор, эрдэмтэн судлаачид, ХБНГУ-ын терийн ендер эрхэм тvшээд, Европын Холбооны гишvvн, ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамны телеелегч, Монгол улсын Элчин сайд зэрэг албаны хүмүүс хүрэлцэн ирэх ба Бавари мужийн хэвлэл мэдээлэл, Монголын Vндэсний телевиз болон герман, монголын сэтгvvлчид хүрэлцэн ирж сурвалжилахаа илэрхийлээд байна.

Хэрэв та эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаанд оролцох хүсэлтэй бол дараах хаягаар http://www.myfgermany.com 

Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг ирж үзэх хүсэлтэй бол доорх линкээр бүртгүүлээрэй:  https://forms.gle/HuCSmBZaRtaevw97A

Ерөнхий зохион байгуулагч:

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР
Монголын Залуучуудын Холбооны ХБНГУ дахь салбар зөвлөл

Хамтран зохион байгуулагч:

Монгол улсын Гадаад харилцааны яам
Монгол улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яам
Ханнс Зайдел сан
Отгонбаяр сан

Дэмжигч байгууллагууд:

Miat Mongolian Airlines
Euro Mon AB
Үйлсийн зам ХХК
Ayuraa Moda
Содон Мөрөөдөл ТББ ( Teso)
Urnaa Uunii Hair & Make up Artist
"Гэгээн эгшиг" уран бүтээлийн нэгдэ
Монголын Бизнес хөгжлийн корпорац
World Garden Mongolia/
Дэлхийн Цэцэрлэгт Хvрээлэн Монголд ТББ
Achilles International Mongolia

Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагууд:

MNB Mongolian National Broadcaster
Orgil TV / Оргил Олон Нийтийн Мэдээллийн төв
Швед дэх Монгол Гэрэл зурагчдын бvлгэм
Dorgio.mn
Lead.Style
My Darkhan.mn