Баянмонгол хорооллоос цэцэрлэгт хүрээлэн орох зам нээгдлээ

Баянмонгол хорооллоос цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам руу шууд орох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, Дүнжингарав, Нomeplaza-ийн уулзвараар тойрохгүйгээр цэцэрлэгт хүрээлэнгээр гараад Баянмонгол хорооллын зам руу орох боломжтой болсон гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Мөн ирэх хавраас эдгээр хотхонуудын дундуур дөрвөн хэсэгт богино холболтын зам шинээр гаргах болсон байна.