Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг өчигдөр зөрчлийн болон эрүүгийн хэргээр шүүх хурал тус тус болсон.  Тодруулбал, 

  1. Э.Бат-Үүл 2019 оны зургаадугаар сард  "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Уг нийтлэлтэй холбоотойгоор ЕТГ-ын дарга Э.Энхболд болон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар цагдаагийн байгууллагад тус тусдаа хандсан. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагаас Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг  болон ЕТГ-ын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэж үзэж, Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар хоёр  сая төгрөгөөр хоёр удаа торгох шийдвэрийг гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан  юм. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Э.Бат-Үүл нь З.Энхболдын нэр төрлд халдсан гэж үзсэн бөгөөд үүнийг эсэргүүцэн Э.Бат-Үүл давж заалдах шатны шүүхэд хандсан. Өчигдөр  /2020.01.14/ давж заалдах шатны шүүхэд шүүх хурал болов. Энэ үеэр Э.Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулав. 
  2. Э.Бат-Үүлийг өчигдөр  /2020.01.14/  хүүгийнх нь хамт эрүүгийн хэргээр мөн шүүх хурал болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгагдсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүсэн.  Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнчигдөр /2020.01.14/ орж урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.