Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль дээр явагдаж байна.

Тус тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй 5-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулах юм.

Энэхүү тэмцээний медальт байранд шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна. Мөн эхний зургаан байрт орсон шатарчид  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох болзолтой аж.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш үргэлжилж, ирэх долоо хоногийн лхагва гарагт өндөрлөх юм байна.

Х.Даваа

.