Реппэр Roockie саяхан "iLoft" клубт хутгалуулсан гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр эмнэлгээс гарсан байна. 

"Өмнө нь бид хоёр санал зөрөлдөж, маргалдаж байсан уу гэвэл тийм. Гэхдээ миний хувьд бол даамжраад байхаар хэрүүл маргаан биш байсан учраас өмнөх зөрчилтэй хамаагүй гэж бодож байна. Тухайн үед тэр найз охинтойгоо явж байсан ба тэр хоёр хүн хоорондоо ойлголцоогүй асуудлаа хөндлөнгийн надтай хамаатуулсан явдал болсон. Дээр нь согтууруулах ундаа хэрэглээд биеэ хянаж чадахгүй болсон байсан байх. 

Надад тохиолдсон явдлын хувьд би өөрийгөө хохирогч боллоо гэж янз бүрээр бодохоос илүүтэй дуу хөгжмөө л их бодсон. Эргээд хурдан босох тухай л бодсон. Хэрвээ шүүх энэ тэртээ тулбал би намайг хутгалсан хүндээ гомдолгүй байх талаар хичээнэ ээ. Яагаад гэвэл нэг нь шоронд ороод ял эдлээд суудаг, би энд ажлаа хийгээд, миний карьер өсөөд явж байдаг, ийм зүйл болвол миний үнэт зүйлтэй зөрчилдөх юм шиг санагдаж байна. Монголд өсвөр насны хүүхдүүдээс авахуулаад, олон залуус ял эдлэж, шоронд сууж байгаад би хувьдаа эмзэглэдэг. Хэдий хууль зөрчсөн боловч, тойроод гарч болох байсан жижигхэн алдаанаас болоод шоронд орох үнэхээр харамсалтай шүү дээ. Тиймээс би хэн нэгнийг шоронд байгаасай гэж хүсэхгүй байна. Дургүй ч гэсэн ядаж тааралдаад явж байвал зүгээр. Ер нь тэгээд хүн янз бүрийн асуудалд орооцолдохгүйн тулд хичээх хэрэгтэй, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Зөв хүн байх гэдэг чухал шүү" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.