Өчигдөр буюу  2020.01.21-ны өдрийн  05:53 цагт Сонгино хайрхан дүүргийн 22-р хороонд  нэг гэр бүлийн таван хүн гэртэйгээ шатаж нас барсан хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгино хайрхан дүүргийн 22-р хорооны задгайд суух  57 настай эрэгтэй  Э, 34 настай  эрэгтэй Д,   31 настай эмэгтэй  О,  10 настай эрэгтэй С, 1 сартай эрэгтэй Д нар таван 5 ханатай Монгол гэртэйгээ шатаж нас барсан байна. 

Одоогоор галын нөхцөл шалтгаан, гаднын нөлөөтэй эсэхийг тогтоохоор Онцгой байдлын алба хаагчид болон цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. 

Тиймээс иргэд  галын болон бусад болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэрэмжилнэ үү.