Синьхуа агентлагийн мэдээ: Үндэсний эрүүл мэндийн хороо 22-нд "Шинэ төрлийн коронавирусийн халдварын уушгины хатгалгаанаас сэргийлэх хөтөлбөр/2 дахь хэвлэл/" нийтлэв. Хөтөлбөрт шинэ төрлийн коронавирусийн халдварын уушгины хатгалгаанд шинжилгээ хийсний дагуу халдвар авснаас хойш 14 хоногт өвчний шинж тэмдэг илрэхгүй, хүнээс хүнд халдварлах бөгөөд SARS, MERS зэрэг өвчнөөс сэргийлсэн туршлагын дагуу халдвар авсан14 хоногийн дотор бусдад халдахгүй хэмээн үзэж байна.

Халдварын байдал, судалгааны ахицын дагуу Үндэсний эрүүл мэндийн хороо тус хөтөлбөрийг боловсруулж, байгууллагын удирдлага, өвчнийг илрүүлэх, мэдээлэх, эпидемиологийн судалгааг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх зэрэг 9 арга хэмжээг дурджээ. Хөтөлбөрт Шинэ коронавирусийн халдварын уушгины хатгалгаанд хяналт тавих хөтөлбөр, Эпидемиологийн судалгааны төлөвлөгөө, Сэжигтэй өртөлт ба халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг удирдах хөтөлбөр, Лабораторийн туршилтын технологийн гарын авлага зэргийг дагалдуулжээ. Хөтөлбөрийн дагуу халдварын байдалд үнэлгээ өгч, цаг тухайд нь шинэчлээд явах юм байна.

Н.Пүрэвжав

эх сурвалж: Хятадын Олон улсын радио