2020.01.25-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 381 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 263-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

·         Мөргөлдөх хэлбэрээр-2

·         Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3  тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоосон учир нийт эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдээ гадуур гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.