Баянзүрх дүүрэгт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын бохир усны цэвэрлэх байгууламж эвдэрсний улмаас бохирын ус хальжээ.

Тус дүүргийн 9, 17 дугаар хорооны иргэдийн амьдарч буй хашаа руу орсон тул бохирын усыг зайлуулах, урсгалын чиглэлийг өөрчлөх, шинээр далан барих, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад үүрэг болгосон байна.

Бохирын усыг зайлуулах, шинээр далан байгуулах, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 68 400 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр болжээ.

Х.Даваа