Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Өнөөдөр 10:00 цагийн байдлаар БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээгээр өнөөдөр коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4439, нас барсан хүний тоо 106, гадаад улсад байгаа өвчилсөн иргэдийн тоог оруулаад нийтдээ өвчилсөн хүний тоо 4474, нас барсан хүний тоо 106. Нас баралт зөвхөн БНХАУ-д бүртгэгдсэн.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн шинжилгээнд сорьц авч шинжилсэн. Өгүүлэмж нь БНХАУ-аас ирсэн халуурсан, хавьтлаар тогтоогдсон хүмүүс байсан. Шинжилгээгээр 4 хүнээс томуугийн А хүрээний Н3N2 вирус илэрч онош үгүйсгэгдсэн байгаа. Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гэж яригдаад үгүйсгэгдсэн" гэв.