Шинэ төрлийн коронавирусний халдвар эх газрын Хятадаас гадна 26 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 178 тохиолдол илэрчээ.

Үүнд Японд 20, Тайландад 19, Сингапурт 18, БНСУ, Хонконгт 15, Австралид 12, Герман, Тайваньд 10, Малайз, Макаод 8, АНУ, Вьетнамд 7 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. 

Мөн Францад 6, АНЭУ-д 5, Канад, Итали, Их Британи, ОХУ, Энэтхэг, Филиппинд 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Камбож, Шри Ланка, Финланд, Швед, Испанид тус тус 1 тохиолдол бүртгэгджээ.

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг