Буудлага спортын дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Форт Беннин хотноо энэ сарын 26-наас ирэх сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас МУГД Л.Ундралбат ахлагчтай буудлага спортын үндэсний шигшээ багийн баг бүрэлдхүүн оролцож байгаа бөгөөд өнөөдөр манай баг тамирчдаас эрэгтэй гар бууны 50 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү цэц мэргэнээ сорих юм.

  ОУХМ Э.Даваахүү нь Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Апу хувьцаат компаний тамирчин бөгөөд манай улсын шилдэг мэргэн буучдын нэг юм. Ийнхүү энэ дэлхийн цомын тэмцээнд эрэгтэй гар бууны төрөлд эх орноо төлөөлөн оролцож байгаа шилдэг тамирчиндаа амжилт хүсье.