Коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг орон даяар түр зогсоосон байгаа билээ.

Энэ үед Дархан-Уул аймгийн тавдугаар цэцрэлэгийн эрхлэгч Дэлгэрсайхан нь 50 жилийнхээ ой зориулсан урлагийн тоглолтоо бэлтгэнэ хэмээж багш, ажилчддаа дууджээ.

Уг нь БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг нь "Багш нар заавал ажлын байрандаа ажиллахгүй гэрээсээ ч сурагчидтайгаа холбоо тогтоох боломжтой" хэмээсэн  бодит байдал дээр эл шийдвэр нь хэрэгжихгүй байна. Үүний улмаас Дархан-Уул аймгийн тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийнхээ тушаалаар ажлын байран дээрээ дуудагдсан үйлчлэгчээр ажилладаг залуухан ээж гурван охин үрээ гэртээ цоожилж үлдээжээ. Гэтэл харамсалтай нь гурван бяцхан үр нь эндсэн байхыг харсан ээж өдгөө галзуурлын байдалтай байгаа бөгөөд тайвшруулах эм тариагаар түүний амийг тогтоож байгаа гэнэ.  

Энэхүү эмгэнэлтэй хэрэг явдлын араас монголын багш нар дуу хоолойгоо нэгтгэж өөрсдийгөө маш их дарамттай ажилладаг тухайгаа сошиалд цацаад байна. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар "БСШУЯ-ны сайдын ам ажлын зөрүүгээс болж нэгэн ам бүлийн 3 нялх үр хорвоог орхилоо. Албадан ажлуулсны гай. БСШУЯ-ны сайд А/43 тоот захирамжаараа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Гэтэл энэ цэцэрлэгийн эрхлэгч 50 жил ой тэмдэглэх нэрийдлээр багш, ажилчдаа өглөө 09:00 цагаас цуглуулж орой 21:00 цаг хүртэл ажлын байран дээр нь бэлтгэл хийлгүүлж байсан байгаа юм. Үүний үр дагавраас үүдэж залуу гэр бүлийн гурван сайхан балчир үр эндлээ. 

Ё.Баатарбилэг тушаалаа гаргахдаа хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаа хийнэ гэсэн шийдвэр гаргачихсан. Тэгсэн мөртлөө маргааш нь хэвлэлд мэдээлэл өгөхдөө багш нар амраагаарай гэчихсэн. Хөл хорио тогтоочихсон байхад ар талд нь бяцхан хүүхдүүд нь маш эрсдэлтэйгээр гэртээ үлдэж байсан. Зарим аймгууд багш нарыг сурагчдынхаа гэрээр явуулж байна. Булган аймагт бүх цэцэрлэг нь багш нарыг ажлын байран дээр хориод байгаа. Алдаатай шийдвэр гаргачихсан. Хавар тэртэй тэргүй багш нар туйлдаа хүртэл ядарна. Багш нар гэрээсээ даалгавараа өгөөд, хичээлээ шалгаад байх боломжтой. Гэтэл багш нарыг амраах нэгдсэн тушаалаа гаргаагүйн улмаас сайдаасаа том толгойсноос гурван үр амь алдлаа. Унтаа байдалтай яам сэрж, идэвхитэй ажиллах хэрэгтэй байна. Маш олон багш нар ажлын байран дээрээ түгжигдэж байгаагаа бидэнд мэдэгдсэн. Сургууль, цэцэрлэгийг бүрэн зогсоомоор байна. Зайны сургалтыг явуулах бүрэн боломжтой байхад сайдын эргэлзээтэй тушаалаас болж ард талд нь үр хүүхдүүд нь хохирч байна" гэлээ. 

Мөн залуу багш нарыг ажилд ороход эхний гурван жил ажлаа сайн хий. Ар гэрээ мартана гэдгээ мэдэх хэрэгтэй гэсэн аман гэрээ байгуулж ажилд авдаг аж. Ажлын туршлагагүй байж хэмээн маш ихээр дарамталдаг байна. Тэр бүү хэл жирэмсэлж болохгүй гэдэг. Багш нарт өөрсдийгөө хөгжүүлэх цаг өгөхгүй байнга дарамталдаг талаар залуу багш нарын төлөөлөл ярив. 

Түүнчлэн Дархан-Уул аймгийн зарим сургуулийн багш нар урьд шөнө "хонож" ажилласан байна. Учир нь "теле" хичээлээ заавал өнөөдөр бэлэн болгох ёстой гэнэ. Яасан хаширдаггүй, яасан ойлгодоггүй мэдрэл нөхдүүд вэ? Яамны дарга нар энэ нэг жонхуугаа цэгцлээч ээ. Хорио цээрийн үед хонож ажиллуулна гэдэг чинь цэвэр ажлын байрны дарамт шүү хэмээн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон мэдэгдэв.