Улиран одож буй энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Сонгуулийн дуу ойртож байгаатай холбогдуулан Улс төрд олон л үйл явдал өрнөж байна. Түүнээс гадна манай улс элчин сайд нараа мэргэжлийн түвшинд томилж чадахгүй байгаа. Үүнийг ч батлах шиг олон элчингүүд хууль бус зүйлд орооцолдсон асуудлууд сөхөгдөж буй.  Элчин сайд нараа томилж чаддаггүй улс

Айсуй сонгуулийн өнгө: Жижиг намууд сонгуулийн саналыг хувааж дийлэх үү
 

Нийгэмд бусдыг залилах гэмт хэрэг буурахгүй байна. Үүний тод жишээ болсон нэгэн баримтыг сөхье. Ах дүү хамаатнуудаараа нийлж ТАВАН айлын орон сууцыг дээрэмдсэн баримт

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд бага насны гурван хүүхэд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй явдал уржигдар гарлаа. Бид золгүй явдлыг нэхэн сурвалжиллаа. Эндээс уншина уу

Эдийн засаг:Махны үнэ хямдрах таатай нөхцөл бүрдлээ

 

Нийслэлчүүдийн толгойн өвчин бол яахын араггүй махны үнийн өсөлт билээ. Сар шинийн баяртай холбоотой хүнсний бүтээгдэхүүн тэр дотроо мах махан бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль гэлтэй.

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг судалгаанаас ажиглахад махны үнэ нэгдүгээр сард 14 мянган төгрөгт хүрсэн бол энэ долоо хоногт 12 мянга болж буураад байна.

Махны үнэ буурахад нөлөөлөх хүчин зүйлс нь дулааны аргаар боловсруулсан махны экспорт тодорхойгүй хугацаагаар зогссон. Мөн нэгдүгээр сард болсон БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан Коронавирусийн, Хунань мужид гарсан H5N1 буюу шувууны томуу өвчин гарсан явдал юм. Үүний улмаас Улсын онцгой комисс хуралдаж тахианы мах, махан бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шийдвэр гаргалаа.

Түүнчлэн цаг агаарын дулааралтай холбоотой махны хадгалалт, зоорь хомс зэрэг хүчин зүйлсээс хамаарч  нь махны үнэ буурч нийслэлчүүд хямд мах махан бүтээгдэхүүн худалдан авах таатай нөхцөл үүсээд байна.