“Насны хишиг”, Одонгийн мөнгийг өнөөдөр олгоно гэдгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлсэн.

Одонгийн мөнгийг олгохоор 29.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгохоор тооцож санхүүжилтийг нь баталсан байна. Шинээр одонгийн мөнгө авах гэж буй ээжүүд харилцах дансаа сум, хорооны нийгмийн ажилтанд өргөдлөө өгөхдөө бүртгүүлэх аж.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ.