Өчигдөр /2020.02.10/ золгүй байдлаар нэг хүн нас барсан байна. Тодруулбал, өчигдөр 21:16 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 34 настай эрэгтэй С нь Зил-130 маркын автомашины чиргүүлийн холбоос салгаж байгаад чиргүүл машин хоёртоо хавчуулагдан нас баржээ. 

Иймд иргэн та болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байна уу.