Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний тухай цаг үeийн ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн дахинаа маскны хомсдолтой болж байна гэдгийг анхааруулсан. Энэ үед өөрсддөө байгаа боломжоо ашиглаж макс хийж зүүх хэрэгтэй. Энэ талаар Н.Сувдмаа, ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч "Амны хаалтны зөв хэрэглээ"-ний талаар зөвлөж өгсөн гэлээ. 

Энэ үеэр Хилийн боомтын аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх газрын дарга хурандаа н.Мягмардорж "Монгол улсын Засгийн газраас зарим боомтуудаар нэвтрэх талаар шийдвэр тогтоол гаргасан. Хилийн боомтын хязгаарлалт хийгдээд 14 хоног болж байна.  Хилийн боомтыг хаагаагүй. Зөвхөн зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Хязгаарлалт хийсэн нь монгол улсын иргэн хувийн хэргээр зорчихыг хязгаарласан. Харин зайлшгүй шаардлагын улмаас хил нэвтрэх тохиолдолд зорчиж байгаа. Албан ёсны бичиг баримтаа үзүүлээд Хятад руу зорчих асуудал бол хязгаарлалт ороогүй. Тухайлбал, оюутан болон зайлшгүй мэс засалд орох, албан ажлаар зорчих иргэд шаардлагатай бичиг баримт, нотлох бичгээ шалгуулаад нэвтэрч болж байгаа. Түүнээс хилийн боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон асуудал байхгүй. Гуравдугаар сарын 02-ны хүртэл нүүрс тээврийн хөдөлгөөний хориглосон" гэдгийг онцлов.