Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2 дугаар сарын эхний 10 хоногт 678.2 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 99.2 хувьтай биелүүлэн ажилласан байна. Харин 332.8 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.7 хувиар биелүүллээ. Энэ хугацаанд хүдэр олборлолтын хэмжээ 878.3 мянган тонны гүйцэтгэлтэй байсан бол баяжуулагчид 907.7 мянган тонн хүдэр боловсруулав. Хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 100 хувиар биелж, молибдены агуулга 98.09 хувьтай байв. Зэсийн металл авалт 100.5 хувиар, молибдены металл авалт 103.2 хувиар тус тус биелж, баяжмал дахь металл авалтын төлөвлөгөө 101.6-102.4 хувиар биелсэн дүнтэй байна. Мөн баяжмал дахь зэсийн агуулга 102 хувь, молибдены агуулга 104.3 хувийн биелэлттэй гарчээ. Сарын эхний 10 хоногт 16641  тонн баяжмал ачигдаж, зэсийн баяжмалын чанар нь 102 хувь, молибдены баяжмалын чанар 104.3 хувиар биеллээ.

М.Балжинням

Фото: Б.Баттөгс