Сайн байна уу? Би одоо 2 хүүхэдтэй. Энгийн сайхан, аз жаргалтай гэр бүл. Нөхөр маань хүүхдүүддээ амь. Үнэхээр хорвоо дэлхийн хамгийн сайн аав. Хайрлана, эрхлүүлнэ, сургана, хамт тоглоно гээд, элдэв янзын хүүхэнтэй ч орооцолдохгүй.

Хадмууд маань ч үнэхээр сайн хүмүүс. Гэхдээ гол асуудал нь бид хоёрын харилцаанд байнаа. Том хүү маань 10 настай. Хүүгээ төрүүлсэнээс хойш бид хоёрт ямар ч романтик үе, халуухан харилцаа, гадуурх болзоо гэх мэт зүйлс байхгүй болсон. Би уг нь санаачлаад ингье, тэгье гэхээр өөдөөс дандаа няцаана. Мөнгө санхүү яриад, энэ мөнгөө хүүхдүүддээ зарцуулсан нь дээр гэнэ. Ядаж зүгээр шөнөдөө хамт тэврэлдээд унтъя гэхээр цааргалана, өвдөөд хэвтэхэд халамж байхгүй. Би ямар нэгэн эдийн шуналтай хүн биш ээ. Зүгээр л нөхрөөрөө хайрлуулмаар байна.

Энийгээ хэлээд уурлавал бүр хэрүүл болоод, салах дээрээ тулна. Зөвөөр ойлгуулъя гэхээр ойлгохгүй, өөрийнхөөрөө зүтгэж, өөрийнх нь зөв гэдэг байр суурин дээрээ бат зогсдог. Ер нь их зөрүүд, ширүүн, өөрийн гэсэн байр суурьтай, хүний үг сонсоно гэж бараг байхгүй хүн л дээ. Би л дандаа буулт хийж, тайтгаруулж амьдарсаар өдийг хүрлээ. Заримдаа бүр залхаад, гомдоод, яагаад ханилсан юм бэ дээ ч гэж бодох юм.
Яаж хайрлуулах вэ? Эсвэл тэвчээр байгаад насыг барах уу? /ямартай ч сална гэж байхгүй ээ хэхэ/