Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.12/ “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлиг гаргасан билээ. Тэрхүү зарлигаа Засгийн газарт өргөн барьж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийг дэмжсэн юм. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тэрбээр "Ерөнхийлөгчийн цагаан сарыг тэмдэглэхгүй байх санал буруу биш. Өөрсдийн эцэг, эх болон ах дүү нартаа зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Манайх хөрш улс болохоор болгоомжтой байхгүй бол хэцүүдэж мэднэ. Давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалаад зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг тодорхой хэмжээнд зогсоож өгөөч ээ. Төрөөс банкыг зарим татвараас нь чөлөөлж өгөх зэргээр зохицуулж болно. Коронавирусийн улмаас ард иргэд маань тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй. Цаашид удаан үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Түүнчлэн хатгаа, томуугийн вакциныг бүх хүмүүст үнэгүй хийж, сэргийлье. Вакцинтай хүмүүс хөнгөн тусах магадлалтай гэж ярьж байна. Хувийн компаниуд 0-5 настай хүүхэдтэй ээжийг ажлаас нь цалинтай чөлөө олгооч ээ" гэлээ.