Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор банкууд ажлын цагийн хуваарьтаа өнөөдрөөс өөрчлөлт оруулж эхэлсэн байна.

Тодруулбал, ХААН, Голомт, Хас, Төрийн банк гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.

Харин Худалдаа хөгжлийн банк одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгоод байна. Капитрон банк мөн цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ. 

Банкуудын цагийн хуваарь, үйл ажиллагааны талаар Банкуудын холбооноос нэгдсэн зохион байгуулалт хийгээгүй ч цаашид цахимаар банкны олон үйлчилгээг авах боломж бүрдэж байгаатай холбоотойгоор банкуудын цагийн хуваарь богиносно гэдгийг мэдээллээ.