Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хулгайлах, дээрэмдэх, залилах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “САР ШИНЭ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж хүн ихээр зорчдог, төвлөрдөг гудамж зам, зах худалдааны төвүүд орчимд автомашинт болон явган эргүүлийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

Эргүүлийн үйл ажиллагаа эрчимжснээр тус цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн нийт өргөдөл, гомдол 10 хүртэл хувиар буурсан үзүүлэлттэй байх бөгөөд Монгол улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр зөрчсөн 662 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.