Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт иргэн Э-гийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага 02.19-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 15:59 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Э /45 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Иргэн Э нь хөгжлийн бэрхшээлтэй нэгэн байсан бөгөөд энэ хэргийн шалтгаан нөхцөл зэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. 

Тиймээс иргэн та алхам тутамдаа болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.