Шинийн нэгэнд буюу 2020.02.24-ны өдөр 21:10 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 41 настай, эрэгтэй О мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна. Харин мөргүүлсэн иргэн О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас баржээ. Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж хэргийн газраас зугтсан жолоочийг олж тогтоосон байна. Одоогоор хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Зам тээврийн хэрэг, осол санамсар, болгоомжгүй үйлдэгддэг боловч гэмтсэн иргэд тусламж үзүүлээгүй, ослын газрыг орхиж явсан үйлдэл нь хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал болдог гэдгийг анхаарч үүргээ ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг иргэд, жолооч нарт анхааруулж байна.