Коронавирусийн бүрдэл хэсгүүдийн диаметр нь дунджаар 0.125 микрон. Хамгийн жижиг нь 0.06 микрон бол том нь 0.14 микрон аж. Энэ нь РМ2.5 тоосонцроос ч жижиг хэмжээтэй гэсэн үг.

Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг амны хаалтуудыг 0.007 микрон буюу коронавирусээс 10 дахин бага хэмжээтэй тоосонцрыг хэр шүүж байгааг тодорхойлсон аж. Туршилтын дүнд үйлдвэрийн зориулалттай 3М амны хаалт нь агаар дахь 0.007 микрон хүртэл хэмжээтэй тоосонцрыг 95 хувь шүүсэн бол мэс заслын зориулалттай буюу нэг удаагийн цэнхэр амны хаалт нь 80 хувь шүүж байжээ. Өөрөөр хэлбэл, N95 болон нэг удаагийн амны хаалт нь шинэ коронавирусийн халдвараас хамгаалж чадах юм. Харин даавуун амны хаалт төдийлөн үр дүнтэй байж чадахгүйг туршилтын дүнгээс харж болохоор байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар