Үе үеийн төр баригч нар АТГ-ын хаалгыг татдаг болоод нэлээд хэдэн жилийг үдэж байгаа билээ. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шүүхийн байгууллагаас бултах болсон л гэнэ. Түүнийг улсын удирдагч байх хугацаандаа шүүх засаглалыг өөрийн гартаа оруулсан байсан талаар Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастөин Каплаг "өршөөсөн" юм нийтлэлд дурджээ.

Төрийн өндөр сэнтийд заларчихаад хуулийг уландаа гишгэж суудаг нөхдүүдэд хатуу сануулга болсон хэрэг үйл явдал цагаан сарын өмнөхөн тохиолоо. Говь-Алтай аймгийн Тамгын газар руу архи согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон учир В.Рэнцэндоржийг  ажлаас нь чөлөөлсөн юм.

Тус аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх захирамжинд Ерөнхий сайд гарын үсэг зурав. Ерөнхий сайд үүрэг өчигдөр үүрэг өгч Цагдаагийн Ерөнхий газрын даргаас зохих мэдээллийг авсан. Ажлын байран дээрх архидан согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас нь чөлөөлж байна. Өөрөө ч согтууруулах ундаа оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Засаг даргын тамгийн газарт архи согтууруулах ундааг оруулсан нь тогтоогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээлгэлээ. Цагдаагийн газрын дарга бидэнд дээрх журмыг зөрчсөн энэ нь баримтаар нотлогдсон гэсэн мэдээллийг өгсөн. Харин хүн амины хэргийг бол цагдаагийн байгууллага шалгаж, тогтооно бид бол мэдэхгүй хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. 

М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ  М.Энхсайханг Монгол Улсын сайдаар ажиллаж, мега төсөл хариуцаж байх үедээ "Тавантолгойн төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, "хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд" Эрүүгийн хуулийн 19.6-1-ээр зүйчилж, анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй" гэсэн шийдвэрийг Прокурорын Газар гаргажээ. Түүний ялын зүйлчлэлтэй эндээс танилцана уу

ЖДҮХС-гийн хөнгө­лөлт­тэй зээлийн 2018 оны хоёр удаагийн сон­гон шалгаруулалтад ал­бан тушаатнууд, эрх мэдэлт­нүүд нөлөөлөл үзүүлж, өөрсдийн “санал болгосон” компаниуддаа уг санхүүжилтийг ав­сан.  Эдгээр албан тушаалт­нуудын дийлэнх нь УИХ-ын гишүүд байгаа юм. Тэдний цуваа ч үл тасарна. Энэ удаад Д.Тэрбишдагва: Сайдтай чинь ярьчихсан, асуудал гарвал надад хэлээрэй

 

Монголчууд бүтээн байгуулалтыг босгох сайхан санаа гаргадаг ч бодит амьдрал дээр тэр нь даанч дээ гэмээр зүйл болчихдог болжээ. Үүний тод жишээ нь Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г барихад ихээхэн хүчин чармайлт гаргасан нэгэн. Тиймээс хоёр тэрбум төгрөгийн өртгөөр боссон “Андлалын өргөө” цогцолбор нь арвич айлын хашааны үүд гэхэд хилсдэхээргүй болсон байна. Л.Оюун-Эрдэнэ сайд аа, “Андлалын өргөө”-нөөс арай их мөнгө “тоншчихсон” уу...

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/

ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /12/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /13/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /14/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /15/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /16/