ЭМЯ-нд ард иргэд олон талын тусламж, дэмжлэгийг хүргэж буйгаа илэрхийлэн хандив өргөсөөр байгаа билээ. Өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр жүжигчин М.Баярмагнай өөрийн хувийн зүгээс ЭМЯ-д нэг удаагийн хэрэглээний 10 мянган ширхэг бээлийг хандив болгон өгчээ. 

Мөн өөр хэд хэдэн иргэн ЭМЯ-д хандив өргөн тусламж үзүүллээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын манаанд зогсож байгаа эмч мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлж иргэдээс тэнд тусламжийн гараа сунгасаар байна.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар иргэдээс ирсэн тусламжийг шаардлагатай хэсгүүдэд хувиарлан түгээж байгааг холбогдох албаны мэргэжилтэн тайлбар хийсэн юм.