Өдгөөгөөс яг найман жилийн өмнө 16хан насандаа анх үеийхээ хөөрхөн хүүтэй үерхэж эхлэсэн юм л даа. Түүндээ ч их хайртай байсан тэрэнгүйгээр амьдралаа төсөөлөх ч үгүй тийм тэнэг насан дээрээ явж байсан үе л дээ.

Гэтэл гэнэт л эрүүл саруул эжий минь дээд тэнгэрт дэндүү их хэрэг болсон юм уу бүү мэд ээжийг бурхан надаас үүрд аваад одлоо. Амьдрал там шиг санагдах болсон ивий минь нялх амьтан гэх хүн олон ч наашаа гэх хүн байсангүй. Ингээд ахынхтай амьдрах болов. Бэр эгчийхээ хэцүү зан авираас залхаж бушуухан л зайлаад өгөх юм сан л гэж боддог байсаан.

Энэ хэцүү үед амьдралд минь тэр хөвгүүн л гэрэл болон тусдаг байж, удалгүй их сургуулийн босго алхлаа . Сурлага сайтай улсын олон олимпиадаас медал хүртэж эеш-аа өндөр өгч азаар хамгийн нэр хүндтэй сургуульд тэтгэлэгээр сурахаар болсон юм л даа. Үгүй бол юу ч үгүй намайг хэн их сургуульд оруулах билээ дээ. Амьнаасаа илүү хайрласан тэр хүн минь энэ л үеэс намайг хуурч мэхлэж хөөж тууж эхлэсэн.

Тэгсэн ч би бууж өгөөгүй ээ шантралгүй араас нь зүүгдэж гуйж аргадаж 2 жилийг үдсэн. Дуудсан цагт дуудсан газарт нь үг дуугүй очиж надад үлдсэн ганцхан амьдрах шалтгааныхаа араас тэмцэж байсан. Тиймээ тэр надад хайртай байгаагүй ээ, зүгээр л өөрөөс нь өөр хэн ч үгүй тэнэг нэгнийг өрөвддөг байсан. Уг нь би бие хаагаар хэнд ч гологдохооргүй нэгэн, олон ч айлын сайхан залуус надад хайр зарладаг байсан ч түүнийгээ л гэдэг байлаа. Тэнэг хүн шиг гүйж явах тэр үедээ би жирэмсэн болоод үнэхээр их баярлаж билээ.

Ингээд л түүнтэйгээ хамтдаа жаргалтай амьдрана ингээд л бүх зүйл сайхан болчихлоо л гэж бодсон. Эхлээд тэр минь хүлээн зөвшөөрөөгүй ээ, би бас шантрахгүй араас нь гүйсээр 5 -6 сартай жирэмсэн амьтан түүнийхээ гараас хөтлөөд гэрт нь орж билээ. Гэрийхэн нь эхэндээ их л сайн байсан эхний хэдэн сар. Ингээд л хадмыхны зэс нь цухуйж эхлэсэн. Хадам аав архичин дээрээс нь хүчирхийлэгч, хадам ээж дэндүү өрөвдөлтэй нэгэн гэдгийг мэдэрч эхлэсэн.

Энэ бүхэн эхлээд надаас холуур байснаа удалгүй намайг тойрч эргэлдсэн. Хадам аавын эхнэр, хүүхдээ зоддог хэрцгий авир намайг ч бас тойроогүй ээ. Элдвээр харааж доромжилж хөөж туух нь ихэссээр л байлаа. Ингэсээр төрөх хугацаа ч болж хийсвэрт орох хугацаагаа товлоод маргааш бяцхан үрээ тэврэх нь гэсэн догдлолыг хадам аавын дарамт ор мөргүй алга болгож харанхуй шөнөөр хамаг хувцастайгаа дөн өвлөөр хөөгдөн буудалд хоноод маргааш нь бяцхан үрээ өлгийдөн авч билээ.

Тэр өдрөөс хойш дарамт бүр л ихэссэн доромжлуулах хүний ч тоо 1ээр нэмэгдсэн нь миний бяцхан үр байсан. 10хэдхэн хоногтой бяцхан үртэйгээ 12 сарын нэгэн хүйтэн шуургатай өдөр мөнгө ч үгүй шалдан шахуу бид 3 хөөгдөж гарахдаа л одоо л больё гэсэн бодол төрсөн, гэхдээ түүний минь эцэг шүү дээ гэж дотроо өмөөрч явсаан. Намайг эцэг эхгүй өнчин өрөөсөн золбин гөлөг, намайг харсан газраа мөлхөж бай, миний ачаар өдий зэрэгтэй амьдарч яваа үгүй бол чамд очих газар байхгүй наад шээсээ тэврээд гудманд хөлдөж үхнэ гэж байнга хэлдэг. Энэ нь надад үнэн санагдаж өөрийгөө ямар ихээр үзэн ядаж энэ хорвоог яасан ихээр цөхсөнийг надаас өөр хэн ч мэдэхгүй.

Үг хэлэх бүрд нь за ааваа, за ааваа гэж урдуур хойгуур нь гүйхгүй л бол хөөгдөж, үсдүүлж чирүүлж гарах энүүхэнд, энэ бүх хугацаанд нөхөр минь намайг өмөөрч аавтайгаа хэд хэдэн удаа зодолдож алах талах дээрээ тулна. Ханийгаа хүн амины хэрэг хийчих вий л гэж их айдаг даа. Төрснийхөө дараанаас сургуулиасаа жилийн чөлөө авсан. (Уг нь би сурах дэндүү их дуртай багш нартаа ч нэр хүнд сайтай сурлага ч сайтай ирээдүйд ихийг төлөвлөж хийхийг мөрөөддөг байсан).

Энэ нь хадам аавын гол бай болно гэж би бодоогүй ээ. Нялх үрийг минь надаас өөр харах хүн хэн ч байх билээ дээ. Мэргэжилгүй боловсролгүй манайд тохирохгүй гуйлгачин, миний хүүгээс сал, чамаас сайхан хүүхэн би бэлдчихсэн байгаа гэнэ. Ингээд 1 жил гаран тэссэний эцэст нөхөр минь дипломаа аваад сайн ч ажилд орж, бид 3 дарамт шахалтаас хол зугтаж нийтийн жижигхээн чийгтэй өрөөнд дэндүү жаргалтай амьдарч байсан. Хадам ээжийг залгах тэр өдрийг хүртэл .

Байртай болсон одоо та 3 тэнд амьдар ээж нь урьдчилгааг нь төлсөн, сар бүр та 2 лизингээ төлөөрэй гэхэд нь нөхөр бид 2 хичнээн баярласан гээч, хамаг юм аа нүүлгэж очоод хоосон шахуу байранд бүхнийг эхлэнэ гэсэн мөрөөдлөө яриад тэврэлдэж эрхэлсээр сар гаран өнгөрөв. Лизингийн мөнгө, хоол ундны мөнгө гээд нөхрийн цалин хүрэхгүй байсан тул хадам ээж үе үе мөнгө өгдөг байлаа. Хадам аавыг мэдэх хүртэл бид жаргалтай байсан. Гэтэл тэр хүн би ч бас байранд амьдарна гээд ирээд хэвтчихсэн. Бас л дарамталж миний байр, миний мөнгөөр амьдарч байгаа арчаагүй золбин гөлөгнүүд л гэнэ.

Өнөөдөр би тэвчээгүй ээ, өмнө нь урдаас нь эгцэлж ч харж чаддаггүй хоолойг нь сонсоод салганадаг байснаа таг мартаад та яахлаараа дандаа ингэдэг юм, бид нар тайван амьдармаар байна гээд хэлчихсэн. Тэр үед намайг зодох гээд дайрахад нь манай нөхөр өмөөрч зодолдоод хажуу айл цагдаа дуудаж азаар тэд нар ирээд хадмыг аваад явсан. Маргааш эрүүлжүүлэхээс гарч ирээд чухам юу болохыг мэдэхгүй байна. Яг үнэндээ нөхрөөсөө салмаар байвч бяцхан үрээ тэврээд наашаа гэх хэн ч үгүй мөнгө ч үгүй би хаачих вэ дээ.