Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү шигшээ багийн тамирчин Х.Энх-Амарт зодуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ.

Учир нь боксын шигшээ багийн тамирчид Хандгайд бэлтгэл хийж байх үеэр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, “Х.Энх-Амарын оронд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг 56 кг-ын жинд өрсөлдүүлэхээр болсноо” дуулгасан байна.

Гэтэл уг шийдвэрийг Х.Энх-Амар эсэргүүцэн маргаалдаан үүсгэжээ. Тэдний маргалдааныг Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү салгах явцдаа зодуулж гэмтэл авчээ.

Х.Энх-Амарын хувьд энэ жилийн УАШТ-д 56 кг-ын жинд түрүүлсэн юм. Харин Э.Цэндбаатар 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхийн тэмцээнд явах боломжгүй болсон байдаг. Гэвч дасгалжуулагч багш нь түүний жинг буулгаж Х.Энх-Амарын оронд өрсөлдүүлэх болсныг шударга бус хэмээн үзжээ. 

Өдрийн сонин