Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, 2014 оны улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар иргэдийн асуултад хариулах үеэр 3500 орчим хүн утсаар болон цахим хэлбэрээр холбогдож мэдээлэл авлаа.

Эдийн засагт амаргүй сорилтууд тулгарч байна. Оны эхний улирал дуусахад улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй. Үүнийг дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй, мөн урьд жилүүдэд хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлогын үр дүн зэрэгтэй  холбон тайлбарлалаа.  

- See more at: http://zasag.mn/news/view/5022#sthash.vjGIFuAq.dpuf

Тэрбээр эдийн засагт амаргүй сорилтууд тулгарч байна. Оны эхний улирал дуусахад улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрсэнгүй. Үүнийг дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдрээгүй, мөн урьд жилүүдэд хэрэгжүүлж ирсэн алдаатай бодлогын үр дүн зэрэгтэй холбон тайлбарласан юм.

Мөн цалин, тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг зарцуулах хууль батлагдсан. Тэтгэврийг нэгдүгээр улиралд багтаагаад нэмсэн, цалинг үе шаттай нэмэгдүүлж байгаа. Засгийн газар бодитой нэмэгдэл болж очиход нь анхаарч байна. Эхний гурван сарын байдлаар инфляци хоёр оронтой тоонд байгаа. Макро эдийн засгийн бодлого, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн нөхцөлд нэг оронтой тоо руу оруулах бүрэн бололцоотой гэв.

Сангийн сайдаас иргэдийн асуулт, хариултыг түүвэрлэн хүргэвэл,

-Хаврын чуулганаар Засгийн газраас, Сангийн яамнаас ямар асуудлуудыг УИХ-д оруулж хэлэлцүүлэх вэ?

-Хэд хэдэн чухал хууль бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, бизнес эрхлэгчдийг дэмжих НӨАТ-ын босгыг нэмэгдүүлэх тухай, нягтлан бодох бүртгэлийн тухай, аудитын тухай хуульд нэмэлт оруулах зэрэг олон чухал асуудал байгаа. Ойрын үед Засгийн газраас өрийн удирдлагын тухай хуулийг өргөн барихаар бэлдээд байна. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү хуулиар гэнэтийн байгалийн гамшиг боллоо гэхэд үүнийг амар хялбар аргаар шийдвэрлэх юм. Шүлхий гарлаа гэхэд улсаас мөнгө өгөөд байдаг биш, даатгалыг нэвтрүүлснээр эрсдэл багатай, хялбар аргаар шийдвэрлэх боломж бүрдэнэ.

-Ам.долларын ханшийг хэрхэн бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Долларын ханшийг зохиомлоор бууруулж болохгүй. Эдийн засгийн оновчтой зөв алхам хийснээр ам.долларын ханшийг бууруулж чадна. Бид хэтэрхий бэлэнчилж, бүхий л зүйлийг гаднаас гадаад валютаар авч байна. 45 сая малтай, гуравхан сая иргэнтэй Монгол Улс сүүнийхээ 70 хувийг гадннаас авч байна. Аль болох импортоор бага юм худалдаж авдаг байх хэрэгтэй байна. Ийм тогтолцоонд шилжихийн тулд Засгийн газар тууштай ажиллаж байна.

-Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Хөрөнгө мөнгө дутсан, үйл ажиллагаа доголдож байна гэх мэдээлэл байна?

-Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Төрийн сан нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын хамгийн том сүлжээний нэг болж байна. Төсөвт байгууллагатай холбогдож ажиллаж байгаа. Зарим чиг салбар дээр түр зуурын саатал гарч болохыг үгүйсгэхгүй. Системийн хувьд саатал брхшээл байхгүй.

-50 мянгатын дэвсгэрт гаргах гэж байгаа гэсэн үү. 1 төгрөгийн хариулт авах хэрэг гардаг. 1 төгрөг гүйлгээнд тэр бүр байхгүй байна?

-50 мянгатын дэвсгэрт гаргах шийдвэр гараагүй. Шинэ дэвсгэрт гаргах асуудлыг мэргэжлийн байгууллагууд авч хэлэлцэнэ. Эдийн засгийн үр ашгийг бодолцож байж мөнгөн дэвсгэрт гаргах, мөнгөний масштабаа өөрчлөх талаар ярилцаж хэлэлцдэг.   Нэг төгрөгийн хувьд гүйлгээнд байх ёстой хэмжээндээ байгаа. Гэхдээ нэг төгрөгийн хариулт өгч авдаг тийм гүйлгээ амьдрал дээр бараг байхгүй болчихсон. Тэр битгий хэл 10, 20 төгрөгийг ч авахгүй орхичихдог шүү дээ.

-Монгол Улсын өрийн хэмжээ өнөөдрийн байдлаар хэр байгаа вэ. ДНБ-нд эзлэх хувь хэмжээнээсээ давсан гэсэн үнэн үү?

-Өрийн хэмжээ хуулиар тогтоосон тэр хязгаартаа багтаж байгаа. ДНБ-ний 50 хувьтай тэнцэх ёстой. Хууль зөрчигдсөн, нэмэлт ачаалал үүссэн, сэрэмжлүүлэх хэмжээнд хүрсэн юм биш. Энэ жил ДНБ-д эзлэх хувь 40 хувь болж буурах ётой. Энэ жил энэ хэмжээг яс барина.
 
-Энэ жил Монгол Улс ямар салбарт илүүтэй хөрөнгө оруулалт хийх вэ?

-Үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалтын түлхүү зарцуулна. Бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн салбарт зарцуулна гээд ажлууд эхэлчихсэн явж байна.