Өчигдөр буюу 2020.03.05-ны өдөр эрэгтэй хүүхэд өвөлжөөндөө өөрийгөө боомилсон хэрэг гарсан байна. Тодруулбал, Архангай аймаг Хайран сумын нутаг дэвсгэрт 16 настай эрэгтэй хүүхэд өвөлжөөндөө өөрийгөө боомилж нас баржээ. Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж. 

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ том болсон гэж анхаарлаа сулруулахгүй байж,  энэ мэт болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүүхэдтэйгээ ярилцаж амиа хорлолт асуудлын шийдэл биш гэдгийг ойлгуулах  шаардлагатайг анхаарна уу.