Дархан-Уул аймагт нярай хүүхдийг санаатайгаар амийг нь хохироож, хогийн цэг дээр хаясан хэрэг энэ сарын 01-ний 11.05 цагт тус аймгийн цагдаагийн байгуулагад ирсэн байна. Шалгалтын явцад хүйг нь боогоогүй, төрөөд удаагүй нярайг эмэгтэй хүний ягаан өнгийн дотоожоор хоолойг нь боомилж хөнөөгөөд, цогцсыг хогийн цэг дээр хаясан байжээ. Задлан шинжилгээгээр нярайн хүзүүг тойрсон хөхрөлттэй, арьс руу цус хурсан, амьсгалын хурц дутагдалд орсны улмаас нас барсан нь тогтоогдсон байна.

Хэргийн дагуу Дархан-Уул аймаг дахь цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж талийгаач нярайн ээжийг олсон байна. Нярайн ээж 20 гаруй насны эмэгтэй бөгөөд талийгаачийг 00-ын өрөөнд төрүүлсэн аж. Улмаар хөнөөсөн гэдгээ хүлээжээ. Тиймээс тухайн эхийг саатуулан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.