ОМ-136 Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг өчигдөр орой  Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарлажээ.

Тус нислэгээр шинэ коронавирусийн халдварын голомтот бүс нутаг Итали, БНСУ, Япон, Австри улсаас Монгол Улсын 15 иргэн ирсэн байна. Харин БНСУ-аас найм, Японоос нэг, Австриас хоёр, Италиас дөрвөн иргэн иржээ.

Эдгээр иргэдээс хоёр нь цээж, хоолой өвдөх зэрэг шинэ короновирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн аж. Иймд ХӨСҮТ-д шилжүүлсэн байна.