Сайн байна уу. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Би нөхөртэйгээ нийлээд үнэндээ бол 10 жил болж байгаа юм. 6 САР хамт амьдарна, 6 сар тусдаа амьдарна.

Энэ мэтээр 7 жил болж байна. Одоо тусдаа амьдраад 9 сар болж байна. 7 настай охинтой. Ганц бие ээж. Охин маань аавыгаа мэддэг. Үе үе хамт амьдарч байсан үе байгаа. Тэгээд л бас л болохгүй болоо л тусдаа амьдардаг. Гэтэл өчигдөр орой охин минь аавынхаа царай төрхийг, нэрийг нь ч бас мартаад байна гэх юм. Аавыг хэн билээ гэж асууж байна. Мартуулсан нь дээр үү. Сануулж яриулсан нь дээр үү. Жич эхнэртэй болсон. Надад зөвлөөч.