Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 09-нөөс 03 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 10-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9,10-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 11,12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.